Зүүнхараа Политехник коллежийн сургалтын албаны хүсэлтээр Төвийн бүсийн аргазүйн төвөөс 3 хоногийн эрчилжүүлсэн мультимедиа сургалтыг Төвийн бүсийн аргазүйн төвийн Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Г.Мөнх-Од 2014 оны 12 дугаар сарын 4-6-ны хооронд зохион байгуулж цахим хичээл бэлтгэхэд шаардлагатай чадамжийг эзэмшүүлсэн. Энэхүү сургалтын үр дүнг тодорхойлох, багш нарын мэдлэг чадварыг үнэлэх зорилгоор Цахим хичээлийн уралдааныг 12 сарын 10-наас 1 сарын 10-ны хооронд сарын хугацаатайгаар зохион байгуулсан. Уралдаанд нийт багш нарыг 3 түвшинд ангилан цахим хичээлийн төлөвлөлт, агуулга, програм хангамж, дизайн, материалын чанар болон нэмэлт зүйлс гэх мэт шалгууруудтай зохион байгуулсан.
1-р түвшний 13 багшаас З.Энхжаргал багш
2-р түвшний 12 багшаас Д.Энхбаяр
3-р түвшний 8 багшаас Г.Болормаа багш нар тус тус шалгарч 1 кредитээр шагнууллаа.
Уралдаанд оролцсон нийт багш нартаа болон түрүүлсэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
